Logo

ШАЛГАЛТЫН ӨРГӨДЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ ЗААВАР
受験案内

Шалгалтын өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд сонгох цонхноос сонгох, бичих цонхонд бичих хэлбэрээр бөглөнө.
Бичих хэсэгт зөвхөн латин үсгийн шрифтээр бичихийг анхаарна уу. Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх ёстой.

Өмнө нь бүртгэл үүсгэж байгаагүй бол “Бүртгүүлэх” хэсгийг дарж, овог нэр, мэйл хаяг, нууц код бүхий 8 оронтой тоог хийж бүртгүүлнэ. Бүртгэл үүссэний дараа нэвтрэх хэсэгт сая бүртгүүлсэн мэйл хаяг, нууц код бүхий 8 оронтой тоог хийж нэвтрэн мэдээллүүдийг үнэн зөв бөглөнө.

Өмнө нь бүртгүүлж байсан шалгалт өгөгч өөрийн бүртгэлээрээ нэвтэрч, шалгалтандаа бүртгүүлнэ.

Маягтын эхэнд өөрийн сүүлийн 6-н сарын дотор авахуулсан зургийг оруулах ёстой тул урьдчилан бэлдсэн байх шаардлагатай. Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг бөглөж, зураг оруулсаны дараа төлбөр төлөх хэсэг рүү шилжинэ. Төлбөрийг QR код буюу qPAY ашиглан төлнө. Төлбөр төлж дараагийн алхамд шилжин хувилах хэсэгт орсоноор таны бүртгэл баталгаажиж бүртгэлийн дугаар олгогдоно. Бүртгэлийг гүйцэд хийгээгүйгээс үүдэж бүртгэл үүсээгүй бол зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй болно.


Та шалгалтын бүртгэлтэй холбоотой асуулт байвал ажлын цагаар 9425-9605, 9025-9605 дугаарын утас руу залгаж лавлана уу.

1. 受験レベル Шалгалтын түвшин
Шалгалтын бүртгэл баталгаажсан тохиолдолд шалгалтын түвшинг солих болон өөрчлөх боломжгүй тул өөрийн шалгалт өгөх түвшнийг “ТҮВШИН” хэсгээс харж, өөрт тохирох түвшинг нягталж сонгоно уу. Алдаатай сонголтоос үүдэх хариуцлагыг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.

2. 受験地 Шалгалт өгөх хот
Шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа хотыг сонгоно. Улаанбаатар болон Дархан хотуудад шалгалтыг авах ба шалгалтын бүртгэл баталгаажсан тохиолдолд өөрчлөх боломжгүй.

3. 名前 Овог нэр
Овог нэр бичих хэсэгт зөвхөн латин үсгийн шрифтээр эхлээд овог, нэг нүд алгасаад өөрийн нэр бичихийг анхаарна уу. Нэрээ бичсэний дараа алдаагүй бичсэн эсэхийг сайтар нягтална.

4. 性別 Хүйс
Өөрийн хүйсийг цонхны эр, эм гэсэн хэсгээс сонгоно

5. 生年月日 Төрсөн он, сар, өдөр
Шалгалт өгөгч өөрийн төрсөн он, сар, өдөр гэсэн цонхноос сонголт хийнэ

6. オンライン結果通知用暗証番号 Онлайнаар хариу харахад зориулсан нууц код
Шалгалтанд тэнсэн, эс тэнцсэн эсэхийг JLPT.jp хаяг руу орж, өөрийн бүртгэлийн дугаар, нууц кодыг хийж шалгаж болдог. Тиймээс мартахгүй байж болох 8-н оронтой зөвхөн тоо бичих ёстойг анхаарна уу. (Шалгалт өгөгчид голдуу утасны дугаар, өөрийн төрсөн он, сар өдрийг бичих нь олонтой)

7. 母語 Төрөлх хэл
Таны төрөлх хэл монгол бол 117 гэсэн тоог бөглөх ёстой. Бусад хэл бол сонголтын цонх руу орж, өөрийн төрөлх хэлний урд талын тоог оруулах ёстой. Хүснэгтэнд байхгүй орон бол 000 гэсэн тоог бөглөнө.

8. 住所 Хаяг Таны одоо амьдарч буй дүүрэг, хот, улс гэсэн дарааллаар латинаар галиглан бичих ёстой. Утасны дугаар хэсэгт өөрийн болон таньтай холбогдож болох өөр хэн нэгний дугаарыг заавал бичнэ үү.

9. 日本語学習機関名 Япон хэл сурсан байгууллагын нэр
Та япон хэлийг ямар сургуульд сурсанаа сонголтын цонх руу орж өөрийн сургуулийн өмнөх цонхыг сонгоно. Хэрэв таны япон хэл сурсан сургууль байхгүй бол бусад гэдгийг сонгоно уу.

10. 日本語学習の場 Хаана япон хэл сурдаг вэ
Хэрэв та одоо япон хэл сурч байгаа бол сонголтын цонх руу орж өөрт тохирохыг сонгоно. Одоо сураагүй бол 6 гэсэн сонголтыг сонгоно.

  1. 現在、小学校(初等教育)で日本語をまなんでいる Одоо бага сургуульд япон хэл сурдаг
  2. 現在、中学校、高校(中等教育)で日本語を学んでいる Одоо дунд болон ахлах сургуульд япон хэл сурдаг
  3. 現在、大学・大学院(高等教育)の主専攻で日本語を学んでいる Одоо их сургууль, аспирантурын мэргэжлийн ангид япон хэл сурдаг
  4. 現在、大学・大学院(高等教育)の主専攻以外で日本語を学んでいる Одоо их сургууль, аспирантурын мэргэжлийн бус ангид япон хэл сурдаг
  5. 現在、語学学校等のその他の教育機関で日本語を学んでいる Одоо хэлний сургууль, курс болон бусад байгууллагад япон хэл сурдаг
  6. 現在、1-5の教育機関で日本語を学んでいない Одоо дээрх 1-5 байгуулагад япон хэл сурдаггүй


11. 受験目的 Шалгалт өгөх зорилго
Шалгалт өгөгч ямар зорилгоор шалгалт өгч байгаагаа сонголтын цонх руу орж сонгоно. Таны шалгалт өгөх зорилго сонголтонд байхгүй бол 8 буюу бусад хэсгийг сонгоно.
  1. 大学や大学院入学に必要(自分の国で)
  2. Их, дээд сургууль болон аспирантурт дэвшин суралцахад шаардлагатай (Өөрийн орны)
  3. 大学や大学院入学に必要(日本で)
  4. Их, дээд сургууль болон аспирантурт дэвшин суралцахад шаардлагатай (Японы)
  5. その他の教育機関での入学や能力証明に必要(自分の国で)
  6. Өөр бусад байгууллагад дэвшин суралцахад япон хэлний түвшингийн тодорхойлолт шаардлагатай (Өөрийн орны)
  7. その他の教育機関での入学や能力証明に必要(日本で) Өөр бусад байгууллагад дэвшин суралцахад япон хэлний түвшингийн тодорхойлолт шаардлагатай (Японы)
  8. 自分の仕事やこれから就職・昇給・昇進に役立つ(自分の国で) Өөрийн ажилд болон ажилд орох, цалин нэмүүлэх, тушаал дэвшихэд япон хэлний түвшингийн тодорхойлолт шаардлагатай (Өөрийн орны)
  9. 自分の仕事やこれから就職・昇給・昇進に役立つ(日本で) Өөрийн ажилд болон ажилд орох, цалин нэмүүлэх, тушаал дэвшихэд япон хэлний түвшингийн тодорхойлолт шаардлагатай (Японы)
  10. 上の1-6以外で、自分の実力が知りたい Өөрийн япон хэлний түвшинг тодорхойлуулах
  11. その他 бусад
12. 職業 Ажил Та өөрийн одоо эрхэлж буй ажлыг сонголтын цонх цэс рүү орж сонгоно. 1-4 болон 6 гэсэн цонхыг сонгосон хүн 13-р асуултыг хоосон орхиж шууд 14-р асуултыг бөглөнө. Харин 5 гэсэн цонхыг сонгосон хүн 13-р асуултыг заавал бөглөх ёстой.
  1. 小学生(初等教育) Бага сургуулийн сурагч
  2. 中学生・高校生(中等教育) Дунд болон ахлах сургуулийн сурагч
  3. 大学・大学院生(高等教育) Их, дээд сургуулийн оюутан, аспирантур
  4. 語学学校等のその他の教育機関の学生 Хэлний сургууль болон бусад боловсролын байгууллагад оюутан
  5. 就業(会社員・公務員・教員・自営等) Ажил хийдэг (Компаний ажилчин, төрийн албан хаагч, багш, хувиараа бизнес эрхлэгч )
  6. その他 бусад
13. 職業の種類 Ажлын төрөл Өмнөх 12-р асуултын 5 гэсэн цонхыг сонгосон бол дараахи ажлын төрлүүдээс сонгож тохирох цонхыг сонгоно. Хэрэв та ажил дээрээ япон хэл огт ашиглдаггүй бол 6 гэсэн цонхыг сонгоно.
  1. 教育機関の日本語教員として仕事で日本語を使っている Боловсролын байгууллагад япон хэлний багш
  2. 公的機関に勤務して仕事で日本語を使っている Төрийн байгуулагад япон хэл ашиглан ажил хийдэг
  3. 製造業・建設業・情報通信業なでの企業に勤務して仕事で日本語を使っている Үйлдвэр, барилга, мэдээлэлийн салбарт япон хэл ашиглан ажил хийдэг
  4. サービス業・観光業・接客業などの仕事で日本語をつかっている Үйлчилгээ, аялал жуулчлалын байгууллагад япон хэл ашиглан ажил хийдэг
  5. 1-4以外の職業で仕事で日本語を使っている Дээрхээс бусад ажилд япон хэл ашигладаг
  6. 仕事で日本語は使わない Ажилдаа япон хэл ашигладаггүй
14. 日本語との接触媒体(メディア) Япон хэлийг ямар хэлбэрээр ашигладаг вэ Та анги, танхимаас гадуур өөр ямар хэлбэрээр япон хэлээр сонсож, бичиж,, уншдаг болохыг энэ хэсэгт сонгох ёстой. Өөрт тохирох хэдэн ч цонхыг сонгож болно.
  1. ニュース、ドキュメンタリー番組 Мэдээ, баримтат нэвтрүүлэг
  2. ドラマ(アニメを除く) Олон ангит уран сайхны кино
  3. アニメ Хүүхэлдэйн кино
  4. 新聞雑誌(漫画を除く) Сонин, сэтгүүл
  5. 本(教科書を除く) Ном
  6. 漫画 Зурагт комикс
  7. ウェブサイトの記事 Вэбсайтын мэдээ
  8. その他 Бусад
  9. 教室外で日本語に触れて、聞いたり読んだりしない Анги танхимаас гадуур япон хэлийг огт ашигладаггүй

日本語を使用する相手 Япон хэлийг ашигладаг хамтрагч Та өдөр тутамдаа ямар хамтрагчтай япон хэлийг ямар хэлбэрээр ашиглаж байгааг энэ цонхны сонголтуудаас сонгож бөглөнө. Хэрэв 15-20 дахь асуултын аль нь тохирохгүй бол асуулт тус бүрийн 5 гэсэн сонголтыг сонгох ёстой.
15. 先生  Багштайгаа
  1. 先生と話す Багштай японоор ярьдаг
  2. 先生の話を聞く Багшийн японоор ярихыг сонсдог
  3. 先生が書いたものを読む Багшийн японоор бичсэнийг уншдаг
  4. 先生に対して文章を書く Багшид японоор бичиж өгдөг
  5. どれにも当てはまらない Дээрхийн аль нь тохирохгүй
16. 友人 Найзтайгаа
  1. 友人と話す Найзтайгаа японоор ярьдаг
  2. 友人の話を聞く Найзынхаа японоор ярихыг сонсдог
  3. 友人が書いたものを読む Найзынхаа японоор бичсэнийг уншдаг
  4. 友人に対して文章を書く Найздаа японоор бичиж өгдөг
  5. どれにも当てはまらない Дээрхийн аль нь тохирохгүй
17. 家族 Гэр бүлийнхэнтэйгээ
  1. 家族と話す Гэрийнхэнтэйгээ японоор ярьдаг
  2. 家族の話を聞く Гэр бүлийнхээ хүмүүсийн японоор ярихыг сонсдог
  3. 家族が書いたものを読む Гэрийнхнийгээ японоор бичсэнийг уншдаг
  4. 家族に対して文章を書く Гэрийнхэндээ японоор бичиж өгдөг
  5. どれにも当てはまらない Дээрхийн аль нь тохирохгүй
18. 上司 Дээд тушаалын хүнтэй
  1. 上司と話す Дээд тушаалын хүнтэй японоор ярьдаг
  2. 上司の話を聞く Дээд тушаалын хүний японоор ярихыг сонсдог
  3. 上司が書いたものを読む Дээд тушаалын хүний японоор бичсэнийг уншдаг
  4. 上司に対して文章を書く Дээд тушаалын хүнд японоор бичиж өгдөг
  5. どれにも当てはまらない Дээрхийн аль нь тохирохгүй
19. 同僚 хамт ажиллагсад
  1. 同僚と話す хамт ажиллагсадтайгаа японоор ярьдаг
  2. 同僚の話を聞く хамт ажиллагсадынхаа японоор ярихыг сонсдог
  3. 同僚が書いたものを読む хамт ажиллагсадынхаа японоор бичсэнийг уншдаг
  4. 同僚に対して文章を書く хамт ажиллагсаддаа японоор бичиж өгдөг
  5. どれにも当てはまらない Дээрхийн аль нь тохирохгүй
20. 顧客 үйлчлүүлэгчидтэй
  1. 顧客と話す Үйлчлүүлэгчидтэй японоор ярьдаг
  2. 顧客の話を聞く Үйлчлүүлэгчийн японоор ярихыг сонсдог
  3. 顧客が書いたものを読む Үйлчлүүлэгчийн японоор бичсэнийг уншдаг
  4. 顧客に対して文章を書く Үйлчлүүлэгчидэд японоор бичиж өгдөг
  5. どれにも当てはまらない Дээрхийн аль нь тохирохгүй
21-30 日本語能力試験の過去の受験回数とその合否 21-30 асуулт: Таны өмнө нь япон хэл өгч байсан тоо мөн тэнцсэн, тэнцээгүй эсэх
Та өнөөдрийг хүртэл хэдэн удаа япон хэлний түвшин тогтоох шалгалт өгч байсан, хэддүгээр түвшинг хэдэн удаа өгсөн, тухай бүрт тэнцсэн тэнцээгүй эсэхийг сонголтын цонхноос сонгоно.

Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг бөглөж, зураг оруулсаны дараа төлбөр төлөх хэсэг рүү шилжинэ. Төлбөрййг QR код буюу qPAY ашиглан төлнө. Төлбөр төлж дараагийн алхамд шилжин, хувилах хэсэг рүү орж, таны өөрийн мэдээлэл гарч ирсэнээр бүртгэлийн дугаар үүсч, бүртгэл амжилттай болно. Бүртгэлийг гүйцэд хийгээгүйгээс үүдэж бүртгэл үүсээгүй бол зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй болно.

Төлбөр төлж баталгаажсаны дараа шалгалтын хуудсыг хувилж авах хэсэг рүү шилжиж хувилж авна. Бүртгэлийн дараа шууд хувилж авах боломжгүй бол шалгалтын өдөр хүртэл заавал өөрийн эрхээр нэвтрэн орж, хэзээ ч хувилж авч болно. Шалгалтанд ирэхдээ зурагтай шалгалт өгөгчийн хуудсыг биеийн байцаалтын (Иргэний үнэмлэх, Төрсний гэрчилгээ, Гадаад пасспорт) хамт авч ирэх ёстой. Шалгалтын хуудасгүй шалгалт өгөгчийг шалгалтанд оруулахгүй болохыг хатуу анхаарна уу.

Та шалгалтын бүртгэлтэй холбоотой асуулт байвал ажлын цагаар 9425-9605, 9025-9605 дугаарын утас руу залгаж лавлана уу.

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2024-08-30 нээгдэж 2024-09-07 дуустал явагдана.
申請期間:2024年08月30日開始,2024年09月07日終了

Шалгалт: 2024-12-01 явагдана.
試験日:2024年12月01日

Бүртгэл хаалттай / 受付はまだです。