Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2024 оны 12 сарын JLPT шалгалтын хариуг онлайнаар харж болохоор боллоо

2025-01-31

2024 оны 12-р сарын шалгалтын хариуг Онлайнаар харж болохоор боллоо.

Онлайнаар хариугаа хараад тэнцсэн болон тэнцээгүй байсан ч батламж олгох үеэр заавал ирж авах ёстойг анхаарна уу.

Та дараах холбоосоор орж, 24В-гийн арын нүдэнд Улаанбаатар хотод шалгалт өгсөн бол 1030101 гэж бичин (Арвайхээр 1030201, Дархан 1030301), дараагийн нүдэнд бүртгэлийн дугаар бүхий 5-н оронтой тоо , Passcode буюу нууц дугаар хэсэгт 8-н орон бүхий нууц код (бүртгэлийн үед оруулсан зөвхөн тоо байна)-ыг оруулан шалгалтанд тэнцсэн, тэнцээгүйг харж болно. Шалгалтын бүртгэлийн дугаар, нууц кодыг мартсан тохиолдолд доорх утсаар зөвхөн ажлын цагаар буюу 10:00-18:00 цагийн хооронд холбогдож шалгуулах боломжтой. 

https://www.jlpt-overseas.jp/onlineresults/preinput.do

холбоосоор орж харна уу.

Хугацаа: 2025 оны 1-р сарын 31-ний 10:00 цагаас 3-р сарын 31-ний 17:00 цаг хүртэл онлайнаар хариугаа харж болно.

Шалгалтын албан ёсны батламжийг 2025 оны 3-р сарын эхээр олгохоор төлөвлөж байна. (jlpt.mn вэвсайтаар мэдэгдэнэ)

Жич: 2025 оны 7-р сарын шалгалтын бүртгэл 3-р сарын 24-нөөс 3-р сарын 30-ныг дуустал онлайнаар явагдана. (зааврыг jlpt.mn вэвсайтаас)

Монголын Япон Хэлний Багш нарын холбоо

Утас: 9425-9605, 90259605

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2025-03-24 нээгдэж 2025-03-30 дуустал явагдана.
申請期間:2025年03月24日開始,2025年03月30日終了

Шалгалт: 2025-07-06 явагдана.
試験日:2025年07月06日

Бүртгэл хаалттай / 受付はまだです。