2025 оны 12-р сарын JLPT япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын батламжийг дараах өдрүүдэд олгоно.
Хугацаа: Улаанбаатар хотод шалгалт өгсөн бол 2026 оны 3-р сарын 7-ноос 3-р сарын 13-ныг дуустал 13:00-19:00 цагийн хооронд Эрдэм товер (Засгийн газрын ордны зүүн хойно, МУИС-ийн 1-р байрын чанх урд, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн залгаа)-ын 12 давхар, 1202 тоотод олгоно.
Дархан хотод шалгалт өгсөн бол 2026 оны 3-р сарын 13-ны баасан гарагт 13:00-18:00 цагийн хооронд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн байранд олгоно.
2024 оны 12-р сар болон 2025 оны 7-р сарын JLPT шалгалтын батламжаа авч амжаагүй шалгалт өгөгчид энэ хугацаанд авч болно.
Авч ирэх зүйл: Шалгалт өгөгчийн хуудас (хуудасгүй бол олгохгүй), биеийн байцаалт
Жич: Шалгалт өгөгч заавал өөрийн биеэр ирж батламжаа авах боломжгүй бол төлөөний хүндээ шалгалт өгөгчийн хуудсыг эх хувиар, биеийн байцаалтын хуулбарыг өгч явуулж болно. Төлөөний хүн мөн биеийн байцаалттай байхыг анхаарна уу
Монголын япон хэлний багш нарын холбоо
Утас: 94259605, 90259605
Бүртгэл: 2026-03-23 нээгдэж 2026-03-29 дуустал явагдана.
申請期間:2026年03月23日開始,2026年03月29日終了
Шалгалт: 2026-07-05 явагдана.
試験日:2026年07月05日
2025 оны 12-р сарын шалгалтаас эхлэн түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.