Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2026 оны 7-р сарын 5-ны шалгалтын байр, цаг

2026-06-29

ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД

ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

Шалгалт: 2026 ОНЫ 7 САРЫН 5 (ням гараг)

 

АНХААРАХ ЗҮЙЛ 

(Заавал уншиж танилцана уу)

Шалгалтын журамд өөрчлөлт орж, шалгалт эхэлснээс дуусах хүртэлх бүх хугацааны турш гар утас болон бусад ухаалаг хэрэгслийг унтраах болсныг анхааруулъя. Шалгалт хоорондын завсарлагаанаар ч ашиглах хориотой бөгөөд ашигласан тохиолдолд шалгалтыг хүчингүйд тооцно. Иймд шалгалтын байранд гар утас болон бусад ухаалаг хэрэгсэл аль болох авч ирэхгүй байхыг хүсье.

 

ШАЛГАЛТЫН ЦАГААС ХОЦОРСОН ТОХИОЛДОЛД АНГИД ОРУУЛАХГҮЙГ АНХААРНА УУ.

 

ШАЛГАЛТАНД ИРЭХДЭЭ АВЧ ИРЭХ ЗҮЙЛ

Шалгалтын зурагтай хуудастай ирэх (Шалгалтын хуудасгүй бол шалгалтанд оруулахгүй тул бүртгүүлсэн jlpt.mnвэбсайт руу орж, “Шалгалтын хуудас хэвлэх” хэсэгт нэвтэрч, мэйл хаяг, пин кодоо хийж заавал хувилж авах)

Биеийн байцаалттай ирэх  (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний зурагтай лавлагааны аль нэг байж болно. 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээтэй ирэх. Дээрх бичиг баримтууд эх хувиар байна. Утсан дээр авсан бичиг баримтын зургийг ашиглах боломжгүйг анхаарна уу!!!)

Дээрх хоёр материал авч ирээгүй бол шалгалтанд оруулахгүйг хатуу анхаарна уу.

Харандаа (HB, Н хатуулагтай), баллуур, сэрүүлэг болон бусад функцгүй бугуйн цаг (ангид цаг байхгүй тул)-тай ирнэ үү.

Жич: Шалгалтын байруудад доор дурдсан цагуудад оруулж эхлэх тул эрт ирэхгүй байхыг анхааруулж байна. 

 

 

ШАЛГАЛТ: Улаанбатар хотод 2026 оны 7 сарын 5-ны ням гараг

 

*N1, N2 түвшний шалгалт 09:30 цагаас 

*N3, N4, N5 түвшний шалгалт 14:00 цагаас тус тус тухайн шалгалтын байранд оруулж эхлэнэ.

 

Шалгалтын байр

Цаг     Түвшин Бүртгэлийн дугаар Шалгалтын байр

・09:30   N1 1000110139    МУИС-ийн 2-р байр

 

・09:30   N2 2000120365    МУИС-ийн 2-р байр

 

・14:00   N3 3000130404    МУИС-ийн 4-р байр

                 3040530517    МУИС-ийн 5-р байр

 

・14:00   N4 4000140654    МУИС-ийн 2-р байр

・14:00   N5 5000150140    МУИС-ийн 5-р байр

             N5 5014150999    2-р Сургууль (ЕБС)

 

 

Ангийг шалгалтын өдөр зарлах бөгөөд байр болгоны үүдэнд мөн jlpt.mn вэбсайтад байрлуулна.

Монголын япон хэлний багш нарын холбоо 

Утас: 9425-9605, 9025-9605, 9901-4142

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2026-03-23 нээгдэж 2026-03-29 дуустал явагдана.
申請期間:2026年03月23日開始,2026年03月29日終了

Шалгалт: 2026-07-05 явагдана.
試験日:2026年07月05日

2025 оны 12-р сарын шалгалтаас эхлэн түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.

Бүртгэл хаалттай / 受付はまだです。