Онлайнаар хариугаа хараад тэнцсэн болон тэнцээгүй байсан ч батламж олгох үеэр заавал ирж авах ёстойг анхаарна уу.
2026 оны 7-р сарын 5-нд явагдсан Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын тэнцсэн болон тэнцээгүйг мэдэх боломжтой ОНЛАЙН хариуг 2026 оны 8-р сарын 27-ны (пүрэв гараг) 10:00 цагаас 2026 оны 10-р сарын 31-ний 17:00 цаг хүртэл шалгах боломжтой болно. 8-р сарын 27-ны 10:00 цагт ОНЛАЙН холбоосыг оруулна.
ОНЛАЙН хариу нь зөвхөн шалгалтанд тэнцсэн болон тэнцээгүйг мэдэх хариу бөгөөд албан ёсны батламж болохгүйг анхаарна уу.
Шалгалтын албан ёсны батламжийг 2026 оны 10-р сарын дундуур олгохоор төлөвлөж байна. (jlpt.mn вэвсайтаар мэдэгдэнэ)
Жич: 2026 оны 12-р сарын JLPT шалгалтын бүртгэл 8-р сарын 28-наас 9-р сарын 6-нийг дуустал онлайнаар явагдана. (зааврыг jlpt.mn вэвсайтаас)
Монголын Япон Хэлний Багш нарын холбоо
Утас: 9425-9605, 9025-9605
Бүртгэл: 2026-08-28 нээгдэж 2026-09-06 дуустал явагдана.
申請期間:2026年08月28日開始,2026年09月6日終了
Шалгалт: 2026-12-06 явагдана.
試験日:2026年12月06日
2025 оны 12-р сарын шалгалтаас эхлэн түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.