Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2026 оны 7-р сарын JLPT шалгалтын батламж олгох тухай

2026-09-28

2026 оны 7-р сарын JLPT япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын батламжийг дараах өдрүүдэд олгоно.

Онлайнаар хариугаа хараад тэнцсэн тэнцээгүйгээс үл хамааран батламжаа ирж авах ёстойг анхаарна уу.

Хугацаа:  2026 оны 10-р сарын 2-ноос 2026 оны 10-р сарын 11-нийг дуустал 13:00-20:00 цагийн хооронд Эрдэм товер (Засгийн газрын ордны зүүн хойно, МУИС-ийн 1-р байрын чанх урд, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн залгаа)-ын 12 давхар, 1202 тоотод олгоно.

АНХААРАХ: 2026 оны 10-р сарын 9-ны баасан гарагт 16:30-20:00 цагийн хооронд олгоно

Мөн 2025 оны 7-р сар болон 12-р сарын JLPT шалгалтын батламжаа авч амжаагүй шалгалт өгөгчид энэ хугацаанд авч болно.

Авч ирэх зүйл: Шалгалт өгөгчийн хуудас (хуудасгүй бол олгохгүй), биеийн байцаалт

Жич: Шалгалт өгөгч заавал өөрийн биеэр ирж батламжаа авах боломжгүй бол төлөөний хүндээ шалгалт өгөгчийн хуудсыг эх хувиар, биеийн байцаалтын хуулбарыг өгч явуулж болно. Төлөөний хүн мөн биеийн байцаалттай байхыг анхаарна уу

 

Монголын япон хэлний багш нарын холбоо

Утас: 94259605, 90259605

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2026-08-28 нээгдэж 2026-09-06 дуустал явагдана.
申請期間:2026年08月28日開始,2026年09月6日終了

Шалгалт: 2026-12-06 явагдана.
試験日:2026年12月06日

2025 оны 12-р сарын шалгалтаас эхлэн түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.

Бүртгэл хаалттай / 受付はまだです。