ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД
ШАЛГАЛТЫН ЦАГ, БАЙР
ШАЛГАЛТ ӨГӨГЧ ТА
(ЗААВАЛ УНШИЖ ТАНИЛЦАХ)
ШАЛГАЛТАНД ИРЭХДЭЭ
・Шалгалтын зурагтай хуудастай ирэх (Шалгалтын хуудасгүй бол оруулахгүй тул бүртгүүлсэн jlpt.mn вэбсайт руу орж, “Шалгалтын хуудас хувилах” хэсэгт нэвтэрч, мэйл хаяг, пин кодоо хийж заавал хувилж авах)
・Биеийн байцаалттай ирэх (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхний аль нэг байж болно, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ)
・Харандаа (HB, Н хатуулагтай), баллуур, сэрүүлэг болон бусад функцгүй бугуйн цагтай ирнэ үү (шалгалтын ангиудад цаг байхгүй).
Ковид 19 халдвар бүрэн хумигдаагүй байгаа тул дор бүрнээ халдвар хамгааллын дэглэм (маск зүүх, гар ариутгал хийх, хүн хоорондын зай барих гэх мэт)-ийг сахиж мөрдөнө үү.
ШАЛГАЛТ: 2023 оны 12 сарын 3-ны ням гараг
ДАРХАН
*Бүх түвшний шалгалт 10:00 цагаас
Цаг | Түвшин | Шалгалтын байр |
---|---|---|
10:00 | N1, N2, N3, N4, N5 | Оюуны ирээдүй цогцолбор сургууль |
АРВАЙХЭЭР ХОТ
*Бүх түвшний шалгалт 10:00 цагаас
Цаг | Түвшин | Шалгалтын байр |
---|---|---|
10:00 | N1, N2, N3, N4, N5 | Мэргэд сургууль |
УЛААНБААТАР ХОТ
*N1, N2, N4 түвшний шалгалт 10:00 цагаас
*N3, N5 түвшний шалгалт 15:00 цагаас
тус тус тухайн шалгалтын байранд оруулж эхлэнэ.
Улаанбаатар хотын шалгалтын байр
Цаг | Түвшин | Бүртгэлийн дугаар | Шалгалтын байр |
---|---|---|---|
10:00 | N1 | 10001-10148 | МУИС II БАЙР |
10:00 | N2 | 20001-20270 | МУИС IV БАЙР |
10:00 | N4 | 40001-40220 | МУИС V БАЙР |
10:00 | N4 | 40221-40410 | МУИС II БАЙР |
10:00 | N4 | 40411-40502 | МОНГОЛ ЯПОН ТӨВ |
15:00 | N3 | 30001-30270 | МУИС IV БАЙР |
15:00 | N3 | 30271-30419 | МУИС II БАЙР |
15:00 | N5 | 50001-50220 | МУИС V БАЙР |
15:00 | N5 | 50221-50627 | МУИС II БАЙР |
Ангийг шалгалтын өдөр зарлах бөгөөд байр болгоны үүдэнд мөн jlpt.mn вэбсайтад байрлуулна.
Жич: Шалгалтын байруудад дээр дурдсан цагуудад оруулж эхлэх тул эрт ирэхгүй байхыг анхааруулж байна.
Хальтаргаа гулгаа их байгаа тул шалгалт өгөгчид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг хүсье.
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо Утас: 9425-9605, 9025-9605, 9901-4142
Бүртгэл: 2024-08-30 нээгдэж 2024-09-07 дуустал явагдана.
申請期間:2024年08月30日開始,2024年09月07日終了
Шалгалт: 2024-12-01 явагдана.
試験日:2024年12月01日