Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2024 ОНЫ 12 САРЫН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

2024-08-16

JLPT Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 

2024 оны 12 сарын шалгалтын бүртгэл

 

1.    Зорилго : Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.

2.     Зохион байгуулагчЯПОН САН (JAPAN FOUNDATION)

      Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын япон хэлний багш нарын холбоо    

      (МЯХБХолбоо)

3.    Шалгалт авах өдөр2024 оны 12 дугаар сарын 1-ний өдөр  /Ням гариг/

     Шалгалт авах газар: 12 сарын шалгалт Улаанбаатар, Дархан, Арвайхээр, хотуудад явагдана

Шалгалтын цаг, байрыг 2024 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн “Өдрийн сонин”, UBS телевизээр мөн jlpt.mn вэбсайтын "Мэдээ" хэсгээр зарлана.

4.     Шалгалтын агуулга: Япон хэлний ханз, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.

             Шалгалт  5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшний шалгалтыг өгөх 

             боломжтой юм.    

             Түвшин тус бүрийн  бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn хаягаар орж, 

            “Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.

       Шалгалтын бүртгэл, батламж бичиг олгох болон бусад:

1.     Бүртгэл: Шалгалтын бүртгэл зөвхөн онлайн хэлбэрээр явагдах бөгөөд jlpt.mn хаягаар орж, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа зааврын дагуу бүртгүүлж, шалгалтын хуудсыг заавал хэвлэж авсан байх шаардлагатай.

2.     Бүртгэх хугацаа: Улаанбаатар, Дархан хотын бүртгэл 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагаас 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана. Арвайхээр хотын бүртгэл мөн өдрүүдэд бүртгэлийн маягт бөглөж явагдахыг анхаарна уу.

/Жич: 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй./

3.     Шалгалтын төлбөр төлөх:  Төлбөр төлөх тусгай данс байхгүй бөгөөд ТӨЛБӨРИЙГ зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан Хаан банкаар төлнө. Төлбөр төлж, шалгалтын хуудсыг хувилж авснаар таны бүртгэл баталгаажиж, бүртгэлийн дугаар үүсэхийг анхаарна уу.

N1 – 70.000 төгрөг    

N2 – 70.000 төгрөг                                                                                             

N3 – 65.000 төгрөг       

N4 – 55.000 төгрөг    

N5 – 55.000 төгрөг    

Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссаны дараа Корона вирусын тархалт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамааран нэгдсэн журмаар шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 5 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно.

Анхаарах: Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй болох тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье. 

4.     Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2025 оны             3-р сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалтын дүнг 2025 оны 1-р сарын сүүлээр онлайнаар харах боломжтой болно. Корона вирусын тархалт гэх мэт цаг үеийн нөхцөл байдлаас хамааран товлосон хугацаанаас хоцрох магадлалтай тул та бүхнийг ойлгон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.   

Лавлах утас:  9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)

Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2024-08-30 нээгдэж 2024-09-07 дуустал явагдана.
申請期間:2024年08月30日開始,2024年09月07日終了

Шалгалт: 2024-12-01 явагдана.
試験日:2024年12月01日

Бүртгэл хаалттай / 受付はまだです。