JLPT Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын
2025 оны 7 сарын шалгалтын бүртгэл
1. Зорилго : Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.
2. Зохион байгуулагч: ЯПОН САН (JAPAN FOUNDATION)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын япон хэлний багш нарын холбоо
(МЯХБХолбоо)
3. Шалгалт авах өдөр: 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр /Ням гариг/
Шалгалт авах газар: 7 сарын шалгалт зөвхөн Улаанбаатар хотод явагдана
Шалгалтын цаг, байрыг 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Өдрийн сонин”, UBS телевизээр мөн jlpt.mn вэбсайтын "Мэдээ" хэсгээр зарлана.
4. Шалгалтын агуулга: Япон хэлний ханз, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Шалгалт 5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшний шалгалтыг өгөх
боломжтой юм.
Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn хаягаар орж,
“Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.
Шалгалтын бүртгэл, батламж бичиг олгох болон бусад:
1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл зөвхөн онлайн хэлбэрээр явагдах бөгөөд jlpt.mn хаягаар орж, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа зааврын дагуу бүртгүүлж, шалгалтын хуудсыг заавал хэвлэж авсан байх шаардлагатай.
2. Бүртгэх хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагаас 3 дугаар сарын 30-ны өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.
/Жич: 3 дүгээр сарын 30-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй./
3. Шалгалтын төлбөр төлөх: Төлбөр төлөх тусгай данс байхгүй бөгөөд ТӨЛБӨРИЙГ зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан төлнө. Төлбөр төлж, шалгалтын хуудсыг хувилж авснаар таны бүртгэл баталгаажиж, бүртгэлийн дугаар үүсэхийг анхаарна уу.
N1 – 70.000 төгрөг
N2 – 70.000 төгрөг
N3 – 65.000 төгрөг
N4 – 55.000 төгрөг
N5 – 55.000 төгрөг
Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссаны дараа Корона вирусын тархалт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамааран нэгдсэн журмаар шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 5 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно.
Анхаарах: Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй болох тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье. JLPT шалгалт ЭЕШ-ттай давхцах болон зуны амралт таарч байгаа тул ажил төрлөө сайтар тооцож бүртгүүлнэ үү.
4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2025 оны 10-р сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалтын дүнг 2025 оны 8-р сарын сүүлээр онлайнаар харах боломжтой болно. Корона вирусын тархалт гэх мэт цаг үеийн нөхцөл байдлаас хамааран товлосон хугацаанаас хоцрох магадлалтай тул та бүхнийг ойлгон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Лавлах утас: 9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)
Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.
Бүртгэл: 2024-08-30 нээгдэж 2024-09-07 дуустал явагдана.
申請期間:2024年08月30日開始,2024年09月07日終了
Шалгалт: 2024-12-01 явагдана.
試験日:2024年12月01日