Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2024 оны 12 сарын JLPT шалгалтын батламж олгох тухай

2025-03-07

Онлайнаар хариугаа хараад тэнцсэн, тэнцээгүйгээс үл хамааран батламжаа заавал авахыг анхаарна уу. (1 жил хадгалаад устгадаг болно)

 

2024 оны 12 дугаар сард явагдсан Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын албан ёсны батламж ирсэн тул доорхи хугацаанд олгоно. 

 

УЛААНБААТАР ХОТОД ШАЛГАЛТ ӨГӨГЧИД

Олгох хугацаа: 2025 оны 3 сарын 10-наас 16-ний хооронд 13:00-20:00 цаг

Олгох газар: Эрдэм товер 12 давхар, 1202 тоот МЯХБХолбооны байр (МУИС-ийн 1-р байрны чанх урд, Хүмүүнлэгийн ухааны их сургуультай залгаа)

 

ДАРХАН ХОТОД ШАЛГАЛТ ӨГӨГЧИД

Олгох хугацаа: 2025 оны 3 сарын 14-ний баасан гарагт 14:00-19:00 цагийн хооронд

 

Олгох газар: Дархан хотын 19-р сургууль, 107 тоот

 

Авч ирэх зүйл: Шалгалт өгөгчийн хуудас (хуудасгүй бол олгохгүй), биеийн байцаалт

Мөн 2024 оны 7 болон 12-р сарын шалгалтын хариуг энэ үеэр тараах тул авч амжаагүй шалгалт өгөгч хариугаа ирж авна уу. 

 

Жич: Шалгалт өгөгч заавал өөрийн биеэр ирж батламжаа авах боломжгүй бол төлөөний хүндээ шалгалт өгөгчийн хуудсыг эх хувиар, биеийн байцаалтын хуулбарыг өгч явуулж болно. Төлөөний хүн мөн биеийн байцаалттай байхыг анхаарна уу.

 

МЯХБХолбоо

Утас: 9425-9605, 9025-9605

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2025-03-24 нээгдэж 2025-03-30 дуустал явагдана.
申請期間:2025年03月24日開始,2025年03月30日終了

Шалгалт: 2025-07-06 явагдана.
試験日:2025年07月06日

Бүртгэл хаалттай / 受付はまだです。