Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2025 оны 7 сарын JLPT шалгалтын батламж сунгаж олгох тухай

2025-10-23

2025 оны 7-р сарын JLPT шалгалтын батламжыг хугацаа зарлан олгосон бөгөөд заасан хугацаанд авч амжаагүй шалгалт өгөгчид доорхи хуваарийн дагуу авна уу.

Хугацаа: 2025 оны 11-р сарын 5, 12, 19-ний лхагва гараг бүрийн 11:00-15:00 цагийн хооронд Эрдэм товер (Засгийн газрын ордны зүүн хойно, МУИС-ийн 1-р байрын чанх урд, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн залгаа)-ын 12 давхар, 1202 тоотод олгоно. 11-р сарын 26-н бүх нийтийн амралтын өдөр тул 11-р сарын 25-ны 11:00-15:00 цагийн хооронд олгоно.

Авч ирэх зүйл: Шалгалт өгөгчийн хуудас (хуудасгүй бол олгохгүй), биеийн байцаалт

Мөн 2024 оны 7 болон 12-р сарын шалгалтын хариуг энэ үеэр тараах тул авч амжаагүй шалгалт өгөгч хариугаа ирж авна уу. 

 

Жич: Шалгалт өгөгч заавал өөрийн биеэр ирж батламжаа авах боломжгүй бол төлөөний хүндээ шалгалт өгөгчийн хуудсыг эх хувиар, биеийн байцаалтын хуулбарыг өгч явуулж болно. Төлөөний хүн мөн биеийн байцаалттай байхыг анхаарна уу

 

Монголын япон хэлний багш нарын холбоо

Утас: 94259605, 90259605

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2026-03-23 нээгдэж 2026-03-29 дуустал явагдана.
申請期間:2026年03月23日開始,2026年03月29日終了

Шалгалт: 2026-07-05 явагдана.
試験日:2026年07月05日

2025 оны 12-р сарын шалгалтаас эхлэн түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.

Бүртгэл хаалттай / 受付はまだです。