Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2025 ОНЫ 12 САРЫН 7-ны JLPT ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

2025-11-28

АНХААРАХ ЗҮЙЛ

(Заавал уншиж танилцана уу)

2025 оны 12 дугаар сарын шалгалтын журамд өөрчлөлт орж, шалгалт эхэлснээс дуусах хүртэлх бүх хугацааны турш гар утас болон бусад ухаалаг хэрэгслийг унтраах болсныг анхааруулъя. Шалгалт хоорондын завсарлагаанаар ч ашиглах хориотой бөгөөд ашигласан тохиолдолд шалгалтыг хүчингүйд тооцно. Иймд шалгалтын байранд гар утас болон бусад ухаалаг хэрэгсэл аль болох авч ирэхгүй байхыг хүсье.

 

ШАЛГАЛТЫН ЦАГААС ХОЦОРСОН ТОХИОЛДОЛД АНГИД ОРУУЛАХГҮЙГ АНХААРНА УУ. (Улаанбаатар, Эрдэнэт хотоос Дархан хотод очиж шалгалт өгөх шалгалт өгөгч та замын нөхцөл байдлыг сайтар судалж, цагаа тооцон анхаарал болгоомжтой зорчино уу)

 

ШАЛГАЛТАНД ИРЭХДЭЭ АВЧ ИРЭХ ЗҮЙЛ

Шалгалтын зурагтай хуудастай ирэх (Шалгалтын хуудасгүй бол шалгалтанд оруулахгүй тул бүртгүүлсэн jlpt.mn вэбсайт руу орж, “Шалгалтын хуудас хувилах” хэсэгт нэвтэрч, мэйл хаяг, пин кодоо хийж заавал хувилж авах)

Биеийн байцаалттай ирэх  (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний зурагтай лавлагааны аль нэг байж болно. 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээтэй ирэх. Дээрх бичиг баримтууд эх хувиар байна. Утсан дээр авсан бичиг баримтын зургийг ашиглах боломжгүйг анхаарна уу!!!)

Дээрх хоёр материал авч ирээгүй бол шалгалтанд оруулахгүйг хатуу анхаарна уу.

Харандаа (HB, Н хатуулагтай), баллуур, сэрүүлэг болон бусад функцгүй бугуйн цаг (ангид цаг байхгүй тул)-тай ирнэ үү.

Ханиад томууны халдвар их байгаа тул масктай ирнэ үү.

Жич: Шалгалтын байруудад доор дурдсан цагуудад оруулж эхлэх тул эрт ирэхгүй байхыг анхааруулж байна.

N3, 4, 5-р түвшний шалгалт дуусах үед харанхуй болсон байх тул бага насны хүүхдийг асран хамгаалагч нь тосож авна уу.

Шалгалт эхлэх болон дуусах цагийг шалгалтын байрны үүдэнд байрлуулахаас гадна jlpt.mn вэбсайтад байрлуулна.

Шалгалтын байран дээр дарахад google map-аар байрлалыг харах боломжтой

 

УЛААНБААТАР ХОТЫН ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

Цаг     Түвшин                      Бүртгэлийн дугаар                          Шалгалтын байр

10:00   N1 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 10001-10145       МУИС-ийн 2-р байр

10:00   N2 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 20001-20353       МУИС-ийн 2-р байр

15:00   N3 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 30001-30602       МУИС-ийн 2-р байр

15:00   N4 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 40001-40404       МУИС-ийн 4-р байр

                                    БҮРТГЭЛИЙН ДУГААР 40405-40758       МУИС-ийн 5-р байр

15:00   N5 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 50001-50959       ЕБ-ийн 2-р сургууль

 

ДАРХАН ХОТЫН ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

Цаг     Түвшин                      Бүртгэлийн дугаар                          Шалгалтын байр

10:00   N1 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 10001-10003       Оюуны ирээдүй сургууль

10:00   N2 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 20001-20015       Оюуны ирээдүй сургууль

15:00   N3 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 30001-30023       Оюуны ирээдүй сургууль

15:00   N4 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 40001-40064       Оюуны ирээдүй сургууль

15:00   N5 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 50001-50086       Оюуны ирээдүй сургууль

 

АРВАЙХЭЭР ХОТЫН ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

Цаг     Түвшин                      Бүртгэлийн дугаар                          Шалгалтын байр

10:00   N2 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 20001-20002       Мэргэд сургууль

15:00   N3 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 30001-30006       Мэргэд сургууль

15:00   N4 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 40001-40026       Мэргэд сургууль

15:00   N5 түвшин    БҮРТГЭЛИЙН ДУГААР 50001-50030       Мэргэд сургууль

 

Жич: Шалгалтын ангийг 12-р сарын 6-нд зарлах бөгөөд jlpt.mn вэбсайт болон шалгалтын байр болгоны үүдэнд мөн байрлуулна.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

                                                            Утас: 9425-9605, 9025-9605, 9901-4142

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2025-08-28 нээгдэж 2025-09-05 дуустал явагдана.
申請期間:2025年08月28日開始,2025年09月05日終了

Шалгалт: 2025-12-07 явагдана.
試験日:2025年12月07日

2025 оны 12-р сарын шалгалтаас эхлэн түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.

Бүртгэл хаалттай / 受付はまだです。