2025 ОНЫ 12 САРЫН ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (JLPT)-ЫН ОНЛАЙН ХАРИУ ГАРЛАА
JLPT шалгалтын ОНЛАЙН хариу нь зөвхөн шалгалтанд тэнцсэн болон тэнцээгүйг мэдэх хариу бөгөөд албан ёсны батламж болохгүйг анхаарна уу.
Онлайнаар хариу тэнцсэн болон тэнцээгүй байсан ч батламж олгох үеэр заавал ирж авах ёстой.
Та доорх холбоосоор орж, 25B-гийн арын нүдэнд Улаанбаатар хотод шалгалт өгсөн бол 1030101 гэж бичин (Арвайхээр 1030201, Дархан 1030301), дараагийн нүдэнд бүртгэлийн дугаар бүхий 5-н оронтой тоо , Passcode буюу нууц дугаар хэсэгт 8-н орон бүхий нууц код (бүртгэлийн үед оруулсан зөвхөн тоо байна)-ыг оруулан шалгалтанд тэнцсэн, тэнцээгүйг харж болно.
Шалгалтын бүртгэлийн дугаар, нууц кодыг мартсан тохиолдолд доорх утсаар зөвхөн ажлын цагаар буюу 10:00-18:00 цагийн хооронд холбогдож шалгуулах боломжтой.
Онлайн хариуг https://www.jlpt-overseas.jp/onlineresults/preinput.do холбоосоор орж харна уу.
Хугацаа: 2026 оны 1-р сарын 30-ны 10:00 цагаас 3-р сарын 31-ний 17:00 цаг хүртэл онлайнаар хариугаа харж болно.
Шалгалтын албан ёсны батламжийг 2026 оны 3-р сарын эхээр олгохоор төлөвлөж байна. (jlpt.mn вэвсайтаар мэдэгдэнэ)
Жич: 2026 оны 7-р сарын JLPT шалгалтын бүртгэл 3-р сарын 23-наас 3-р сарын 29-нийг дуустал онлайнаар явагдана. (зааврыг jlpt.mn вэвсайтаас)
Монголын Япон Хэлний Багш нарын холбоо
Утас: 9425-9605, 90259605
Бүртгэл: 2026-03-23 нээгдэж 2026-03-29 дуустал явагдана.
申請期間:2026年03月23日開始,2026年03月29日終了
Шалгалт: 2026-07-05 явагдана.
試験日:2026年07月05日
2025 оны 12-р сарын шалгалтаас эхлэн түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.