Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

2024 оны 7 сарын шалгалтын бүртгэлийн тухай

2024-02-01

2024 оны 7-р сарын JLPT буюу япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын бүртгэл онлайнаар явагдана.

Шалгалт: 2024 оны 7-р сарын 7-ны өдөр

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 3 сарын 23-ны бямба гарагаас 3 сарын 31-ний ням гарагийн 23:59 цаг хүртэл 24 цагаар бүртгэнэ.

(3-р сарын 23-ны 10:00 цагаас бүртгэлийн сайт албан ёсоор нээгдэнэ)

Бүртгэлийн вэбсайт: jlpt.mn

Шалгалтын төлбөр гэх мэт мэдээллийг jlpt.mn вэбсайтаас авах бөгөөд шалгалтын зааврыг уншиж, бүртгүүлэхийг хүсье.

Бүртгэл үүссэний дараа шалгалтын түвшин өөрчлөх, хувь хүний зүгээс ямар ч шалтгаанаар шалгалтын бүртгэл цуцлаж, төлбөр буцаан авах боломжгүй болох тул зуны амралт, ЭЕШ гэх мэт бусад ажлаа нарийн тооцож бүртгүүлнэ үү.

2024 оны 7-р сарын шалгалт зөвхөн Улаанбаатар хотод явагдана. (2024 оны 12 сарын шалгалт Улаанбаатар, Дархан, Арвайхээр хотуудад болно)

Монголын япон хэлний багш нарын холбоо

Утас: 9425-9605, 9025-9605, 9901-4142

 

 

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2024-03-23 нээгдэж 2024-03-31 дуустал явагдана.
申請期間:2024年03月23日開始,2023年03月31日終了

Шалгалт: 2024-07-07 явагдана.
試験日:2024年07月07日

Бүртгэл хаалттай / 受付はまだです。