Logo

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
お知らせ一覧

JLPT ШАЛГАЛТЫН БАТЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

2024-02-26

JLPT БАТЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ
Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 2023 оны 12 дугаар сарын шалгалтын
албан ёсны батламжийг удахгүй олгоно.

Хугацаа: 2024 оны 3-р сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвд

2024 оны 3 сарын 9, 10-ны өдрүүдэд Эрдэм товерын 12 давхар, 1202 тоотоос (Хүмүүнлэгийн Ухааны Их сургуультай залгаа өндөр шилэн байшингийн хойд хаалгаар орно). 3-р сарын 8-н бүх нийтийн амралтын өдөр тул олгохгүй.

Олгох цаг: Тухайн заасан өдрүүдэд 13:00-20:00 цагийн хооронд

Шалгалтын хариуг шалгалт өгөгчийн хуудас, бичиг баримттай ирж авна. (Шалгалт өгөгчийн хуудсаа гээгдүүлсэн бол онлайнаар харсан хариуны хуулбарыг зурган хэлбэрээр авч ирж болно)

Өөрийн биеэр ирж хариугаа авах боломжгүй бол төлөөний хүнд шалгалтын хуудас, бичиг баримтаа өгч явуулна уу. Тухайн хүн мөн бичиг баримттай байхыг анхаарна уу. 

 

Жич: Онлайнаар хариугаа хараад тэнцээгүй байсан ч шалгалт өгсөн оноо хожим хэрэг болох тул заавал авна уу. (1 жил хадгалаад устгадаг болно)

Мөн 2022 оны 12-р сар, 2023 оны 7-р сарын шалгалтын батламжаа авч амжаагүй шалгалт өгөгч энэ хугацаанд авах боломжтой. 

2024 оны 7-р сарын шалгалт 7-р сарын 7-нд болох бөгөөд бүртгэл онлайнаар 2024 оны 3 сарын 23-ны бямба гарагаас 3 сарын 31-ний ням гарагийн 23:59 цаг хүртэл 24 цагаар явагдана.


Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

Утас: 9425-9605, 9025-9605

Онлайн бүртгэл / オンライン受付

Бүртгэл: 2024-03-23 нээгдэж 2024-03-31 дуустал явагдана.
申請期間:2024年03月23日開始,2023年03月31日終了

Шалгалт: 2024-07-07 явагдана.
試験日:2024年07月07日

Бүртгэл хаалттай / 受付はまだです。